Өглөө сэрэхдээ л нэг юм бодчихсон босох. Зүүдэндээ эсвэл хагас унтаа үедээ тийн амжуулдийм байх. Голдуу улс орны ирээдүй энэ тэр гэцн. Тэхээр бас их дээгүүр өргөн хүрээтэй сэтгээд ч байгаа юмуу даа. Лут лагдаа биш угаас хүн бүрийн санааг зовоохгүй байх аргагүй тэр зүйлийн тухай юм. Заримдаа тэрийгээ бичмээр болох, ихэнхдээ дуугүй өнгөрөх.
Тэртээ 60-аад онд Martin Luther King “I have a dream” гэж байгаад ирээдүйн сайн сайхан цагийг ирнэ гэж итгэсэн үгээ хэлсэн нь өнөөдөр хамгийн их иш татагддаг үг болсийм байх. Түүний мөрөөдөл тийм ч хол байгаагүй. Арьсны үзэл, ялгаварлал тэгсгээд үгүй болж шинэ ирээдүйд хүрсийм билээ.
Өнөөдөр би монголын ирээдүйг зөгнөн мөрөөдөж түүнээс дутахгүй гоё үг хэлж болох юм. Ерөнхийлөгч маань ч хэлээд байгаамууда. Харамсалтай ямар ч сайхан ирээдүйг харахгүй байгаа тул өнөөдөр би өөр юманд итгэж байна. Юунд вэ гэвэл, би энэ улсыг эргэж сэхэхгүйгээр мөхлийн замдаа нэгэнт орсон байгаад итгэж байна.
Өнгөрсан хугацаанд бид улс орноо мөхөөх дараах амжилтуудыг гарамгай үйлджээ:
1. Төр төсвийн мөнгийг зохион байгуулалттай батлуулж шууд хувийн дансруугаа ичиж зовохгүй хийж сурлаа. Авилга авч өгч сурлаа.
2. Хүүхэд хөгшидөө гудамж траншейгаар тарааж хаялаа. Охид бүсгүйчүүдээ биеэ үнэлэхээс өөр замгүй болголоо. Тэд хятад солонгостой суух нь хэвийн үзэгдэл боллоо. Дараачийн удаад бахархам үйл болох төлөвтэй.
3. Золбин нохойн мах жирийн хүнсний бүтээгдэхүүн боллоо.
4. Зам талбай нь там боллоо. Хүмүүсийн зан авир эвдэрлээ.
5. Гүн хар утаанд умбалаа. Эрүүл хүүхэд төрөх аргагүй, төрлөө ч амьдрах боломжгүй боллоо.
6. Мөнгө цус холилдлоо. Гэмт хэрэг тоогоо алдлаа.
7. Залуус нь бичиг үсэг мэдэхээ байлаа. Эх хэл эвдэрлээ. Ижий аав ч гэж зөв бичиж дөнгөхгүй болж.
8. Төр гэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй болж. Иргэнээ буудаж алж сурлаа. Дугарсан нэгнийг цээрлүүлдэг болов.
9. Гэмт этгээд хэрэг хүлээдэггүй боллоо.
10. Төгрөг гэж үнэтэй үгүй нь мэдэгдэхгүй цаас боллоо. Инфляц талийлаа. Түүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй боллоо.
Дотор нь байгаад анзаараагүйгээс бус үнэндээ энэ улс аль хэдийн гүн мөхөлд оржээ. Ирэх 20 жилд энэ хорт хавдар эцсийн шатандаа орох бөгөөд тэр үед мөхлөө гэж дуугарах хүн гарахгүй буй заа. Учир нь энд хар хятадууд дүүрэх бөгөөд угаас тэдний өлгий нутаг биш билээ. Тэд энэ нутгийг дахин нэг зуун жил цөлмөөд ар хятадын хуурай цөл болгон үлдээх хувь тавьлан айсуй.
Ирээдүй гэж уг нь сайхан зүйлийг хэлдэг. Муу ирэдүй гэж үгүй, хэрвээ тийм бол ямар ч ирээдүйгүй хэмээдэг. Гэлээ x цаг хугацааны хувьд ирээдүйг үнэлбээс ийм л түр төрх бууж байх юм.