Интернэт бол өөрөө өөрийгөө хөгжүүлж байдаг гайхамшигтай бааз юмаа гэж. Хэдийгээр блогчид хэний юуны төлөө юм бичээд суудгаа ойлгодоггүй үе байдаг ч тэдний л ачаар монгол хэл дээрх мэдээлэл, мэдлэгийн ихээхэн бааз бий болж байгааг хэлэх хэрэгтэй.
Хэнд ч, хэдийд ч ямар нэгэн асуух сонирхох зүйл гардаг бөгөөд монгол хэлээрээ ганц үг, холбоо үг, утга бичээд л хайхад гарч ирэх жишээтэй . Хэдхээн жилийн өмнө ийм байгаагүй юм. Амьдрал тохиолдддог янз бүр асуудал, ховор үг хэллэг ч хэн нэгний блог дотроос л гарч ирдэг. Мэдээж албан ёсны вэб сайтуудад иймэрхүү мэдээллүүд хомс байдаг. Ингэж л бид монголын интернэтийг цогцлоож байгаа юм шүү. Хөгшин залуугүй үзэж тунгаана. Хэрэгтэйгээ олж харна. Хүүхэд залуучуудад бүр ч тустай.
Зөвхөн энэ шаардлага хэрэгцээг бодход ч блогоо орхихгүй байхад хангалттай юм. Нөгөөтэйгүүр мэдээж өврийн дэвтрээ өөрийн муу писи-дээ хадгалаад хаа хүрэх вэ, нэг л өдөр устах юм болхоор блогтоо нэмээд л байж байсан нь дээр юм даа.